ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#2/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн хомсдол тус улсын инфляцын түвшин 2023 онд 2.0%-д хүрэхэд хамгийн том сөрөг нөлөөг үзүүлнэ."
-С. Зоригт
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Зах зээлийн шинжээч

Онцлох шинжилгээ

АНУ-ын ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш бууралттай байгаа бөгөөд 2020 онд цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор илүү эрчимтэй буурсан билээ. Цар тахлын хязгаарлалт цуцлагдсан хэдий ч ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх түвшиндээ хүрэхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсгэж байна. Мөн үүний зэрэгцээ АНУ-ын 65 болон түүнээс дээш насны иргэдийн нийт хүн амд эзлэх хувь 17% гаруй буюу 2011 оноос хойш өсөлттэй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд хомсдол үүсэхэд нөлөөлж байна.


Хөдөлмөрийн зах зээлд хомсдолд үүсэх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх юм.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын шинээр гаргасан 5 жилийн хугацаатай, 8.65%-ийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг “S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага "B" түвшин хэмээн тогтоолоо. "B" түвшин нь одоогоор санхүүгийн амлалтаа биелүүлэх чадвартай ч биелүүлж чадахгүй байж болох тодорхойгүй байдал мөн байгаа болохыг давхар илэрхийлж буй үнэлгээ юм.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин зах зээл дэх хүлээлтэд хүрч буурсан болон JPMorgan, Bank of America зэрэг томоохон банкнуудын 4-р улирлын ашигт ажиллагаа сайн гарсан нь тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүдийг 2 дах 7 хоногоо дараалан өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Технологийн салбарын болон өсөлттэй ангиллын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Их Британийн ДНБ-ийг 11-р сард эдийн засагчид 0.2%-иар агшина гэх хүлээлттэй байсан бол 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Эдийн засаг өсөлттэй гарахад мэдээлэл, харилцаа холбоо; эрүүл мэнд; хоол хүнс болон шингэн хүнсний үйлчилгээний салбар өсөлттэй байсан нь гол нөлөөг үзүүлжээ. Хоол хүнс болон шингэн хүнсний үйлчилгээний салбар өсөлттэй байхад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нөлөөлсөн болохыг эдийн засагчид онцолж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин хүлээлтэд хүрч буурсан нь Япон улсын хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлж улмаар тус улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.6%, "TOPIX" индекс 1.5%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа. Иен ам.долларын эсрэг чангарч 1 ам.доллар 127.9 иентэй тэнцлээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ:  БНХАУ-ын 12-р сарын экспортын дүн жилийн өмнөх үзүүлэлтээс 9.9%-ийн бууралттай гарсан нь дэлхийн зах зээлд эрэлт буурч байгааг илэрхийлээд байна. Нөгөөтэйгүүр засгийн газраас цар тахлын бодлогоо цуцалсны дараагаар халдварын тоо нэмэгдсэн нь экспортын дүнд сөргөөр нөлөөлсөн байна. 12-р сард тус улсын импортын дүн жилийн өмнөх мөн үеэс 7.5%-иар буурчээ. Гэсэн хэдий ч 2022 онд БНХАУ-ын гадаад худалдаа 878 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь бүх цаг үеийн хамгийн өндөр дүн боллоо.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 441 ширхэг үнэт цаасыг 43.64 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу 6.5%-д хүрч буурснаар тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.49%-д хүрч буурлаа. ЗГҮЦ-ны өгөөж буурсан боловч өгөөжийн муруй эргэсэн хэвээр байна. Тодруулбал, 2 жил болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 193 хоносон байгаа бол 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргэж 81 хоножээ. ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргэх нь эдийн засгийн хямрал болох гэж буйг илэрхийлэх гол дохио болдог. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

ДАЙНЫ ЗАРДАЛ ӨССӨНӨӨР ОХУ-ЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

 2023.01.11 

Газрын тосны экспортын хориг арга хэмжээний улмаас төсвийн орлого нь эрс буурч, Украины дайнтай холбоотой зардал нэмэгдсэнээр ОХУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрлээ.

12 дугаар сард ОХУ-ын төсвийн алдагдал 3.9 их наяд рубль буюу 56 тэрбум ам.доллар хүрснийг Засгийн газрынх нь урьдчилсан тайланд суурилан "Bloomberg" тооцоолжээ. Ингэснээр оны эхний 11 сарын төсвийн ашгийг үгүй хийсний зэрэгцээ бүтэн жилийн төсвийн алдагдал нь 3.3 их наяд рубль давж байгаа юм. 

Дэлгэрэнгүй

ЖЭЙМИ ДАЙМОН: ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 5 ХУВЬ ДАВУУЛАН ӨСГӨХ ШААРДЛАГА БИЙ БОЛЖ МАГАДГҮЙ

 2023.01.11 

АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ таван хувь давуулан өсгөх шаардлагатай байж магадгүй гэж “JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал Жейми Даймон мэдэгдлээ. Хэдий тийм боловч өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр дагавар бүрэн тодорхойлох хүртэл бодлогын хүүг өсгөхөө харзнах хэрэгтэйг онцолжээ.

Тэрбээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг зургаан хувьд хүргэх шаардлага үүсэх магадлал 50 хувьтай гэж тооцоолсон байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ ХУДАЛДАН АВАГЧДЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

 2023.01.13

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

Тус бэлтгэл ажлын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдан авах сонирхол бүхий хуулийн этгээдүүдийг арилжааны системд бүртгэж эхэллээ. “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу худалдан авах санал гаргагч нь http://comex.mse.mn/ цахим системд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ МОНГОЛИАН МАЙНИНГ КОРПОРЭЙШНТЭЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

 2023.01.11

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Баян Хөндий Алтны Төслийг хөгжүүлэх зорилгоор Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй стратегийн түншлэл болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг дуулгахад таатай байна. Энэхүү стратегийн түншлэлээр Монгол Улсын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани томоохон үндэсний олборлогчтой түншлэн Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэх болно. 

Дэлгэрэнгүй